Холд суугаа Хонгортоо ....

бичсэн: bolorka83, 2009-10-23, 14:27
Зуйрлэж хэлэхийн аргагүй залуу насаан
Зурхэнд чинь шигээгээд явууллаа даа хонгор минь
Зүс зүсээрээ гоёод л дуулан элээх амьдралдаа
Зүгээр л намайгаа чимэж яваарай амрагхан минь
 
  Урвалт, хардалт,  үл итгэхийн агшин бүрт
  Уруул дордойж хатуурхахаа бүү яарайрай амрагхан минь
   Учир байвал тайлж болдог хүний дээд заяатан  бидэнд
   Уулгалж довтолж нэгэнээ гомдоох амархаан бус уу
Эвхэж элээх өдрүүдийн чандад
Эмзэглэж тунирхах нь жаргалын чимэг байж
Эргээд дурсахад харамсан гунихгүйгээр
Энэ л насаан хамтдаа өргөх үү дээ амраг минь
   Дэрлэж эвсэн охин насыг минь дээдэлж яваарай амраг минь
   Дэвэртлээ ма...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Жаргалтай нүдэн..

бичсэн: bolorka83, 2009-09-24, 12:14
Сэтгэлээс минь хөвөрсөн учиг бүхэн нэгэн зүгт одохуй
Сэмээрхэн санаа алдаад зам даган алхахуй
Гоо дурлал ихэмсэгээр намайг ширтэхүй
Гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бусуу
Навчин тасрах мөчид сэтгэл зүсэх мэдрэмж лугээ
Нарийнхан бийрийн шидээр тэр намайг амилуулжээ
Хүчин төгсөө илтгэн далайн давалгаа хөөсрөх мэт
Xувилгаан бийр сэтгэлийн хөгөөр цааснаа бүжих нь гайхамшиг
Нүд минь бодолдоо хөтлөгдөн тас аниастай
Нойтон өвс шилбүүрдэн гуниг минь шүүдэртэй хамт цацархуй
Зүс гоёсон насаа шүлгэн мөрөөр Янжинламдаа өргөчихөөд
Зүгээр л би  үлдмээр байна аа
Цаасан дээр буусан дур минь
Цаглашгүи жаргалтай нүдээр н...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ханьхан амраг хүүдээ ....

бичсэн: bolorka83, 2009-09-10, 15:22
Амраг минь би чамдаан зориулж
Аяз нэгийг хөглөмөөр санагдлаа
Амьдрал хэмээх гүн тэнгист
Амь биеийг минь хамгаалж байдагт тань....
     Хонгор минь би  чамдаан зориулж
    Холбоо шүлэг хэлмээр санагдлаа
    Хайр хэмээх амтат дарсыг
   Хүссэн цагт минь сөгнөж чаддаг болохоор л....
Эр биеийн тань нөмөрт
Энэ хорвоог илээхдээ харамсахгүй ээ амраг минь
Энхрий сэтгэл журам сахиж 
Эвийн зөөлөн бүүвэйг хамдаа дуулнаа амраг минь
             Нас биеийн минь нэгэн тал
             Наран дулаан хань минь чамдаа
             Гэгээн хайрын сэтгэл өвөрлөж
             Гэргий хонгор би чинь хайраа өргөв ..
  Б. Болоржин...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өчихүй

бичсэн: bolorka83, 2009-09-10, 15:18
Цагаан гуниг
Цайлган сэтгэл
Цадиггүй Болор...
    Уран үгсийн хаад минь
     Утга яруу сэтгэгчид минь
     Уучилаарай намайг
Бачимдан тэмцэхдээ үг холбосон алдааг минь
Бахархан хөөрөхдөө толгой холбосон бурууг минь
Хайрлан уярахдаа сэтгэлээ ноороглосон тэнэглэлийг минь
Хэнд ч зориулаагүй , хэрэггүй үгсийг минь
Хэтэрхий дэврүүн сэтгэлийг минь өршөөгээрэй
        Хүмүүн тавилан хайрласан бурхан таньд гялааллаа
        Хүсэл тэмцэл шахуурдсан амьдрал юундаа талархьяа
        Хүүхэн биеийг торниулсан ээж таньдаа мөргөе
       Хүний заяаг ухааруулсан аав таньдаа сөгдье
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Уучилахад оройтохгүи шүү ...

бичсэн: bolorka83, 2009-08-28, 12:07
Тунамал сарны сүүн гэгээ хацар нүүрийг бүдэгхэн гэрэлтүүлнэ.
Хэзээ эхэлсэнийг үл мэдэх гунигийн далай сэтгэлд давалгаална.
Урьд урьдаасаа харан суух бидэн хоёр тус тусын бодолд умбана.
Сайхан харцанд нь гуниг хурсан чиний минь нүд
Сүүлчийн горьдлогоо тээн намайг ширтэн харцаараа зүрхийг минь базална
Хэлж чадахгүи хатуу үгсээ сэтгэлдээн би хоргоон хорино
Хэзээ нэгэн цагт хайрлаж амлаж байсан болохоор л тэр. ээ
Чи бослоо. цуваа барьсан гараа чангахан атгахыг чинь би харсаан
Чимээгүихэн эргээд намайг татан чанга тэвэрэхэд зүрхэндээ би уйлж байлаа.
Уучилахад оройтохгүи шүү .... энэ чиний минь сүүлчийн үг...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Туршилт хийж оруулав

бичсэн: bolorka83, 2009-08-27, 17:43
Туршилт хийж оруулавсайхан газар байна
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих